Monday, November 5, 2012

standard for English Lexicology


“АНГЛИ ХЭЛНИЙ ҮГИЙН САН” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
ENGLISH LEXICOLOGY
·         Мэргэжлийн индекс: D141200
·         Хичээлийн код: Eng 338
·         Кредит: 2
·         Хамрах хүрээ: Монгол- англи хэлний багшийн 3-р ангийн оюутнууд V,VI улиралд судална.
·         Судлах нийт цаг:  96 цаг
o    Үүнээс: бие даах цаг 32
o    семинар 64
·         Хичээлийн залгамж холбоо:
o    Босоо тэнхлэгээр:
§  Өмнө: Монгол хэлний өгүүлбэрзүй, англи хэлний хэлзүй, яриа бичиг, орчуулгын онол
§  Дараа: англи хэлний зэрэгцүүлсэн хэлзүй, яриа бичгийн дадлага, эсээ бичлэг, англи америк орон судлал, монгол хэлний утга судлал, эх судлал, түүхэн хэл шинжлэл
o    Хэвтээ тэнхлэгээр: англи хэлний хэлзүй, яриа бичиг, үгийн сан, англи хэлний дидактик, монгол хэлний дидактик, өгүүлбэрзүй
Ø  Хичээлийн зорилго: Англи хэлний хичээлийг судалж буй мэргэжлийн ангийн оюутнуудад англи болон монгол хэлний онолын мэдлэг дээр тулгуурлан англи хэлний үгийн сангийн нэгж болох үг, түүний бүтэх арга, үгийн олон салаа утга, ижил, ойролцоо, эсрэг нэрийн талаар мэдлэг эзэмшүүлэх, тэдгээрийг өгүүлбэрээс зөв таних, хэрэглээ болгох чадвар төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Ø  Агуулгын хүрээ: Англи хэлний үгийн бүтэц, үгийн сангийн нэгжүүд, ижил, ойролцоо, эсрэг нэр, нийлмэл нэр үг, тэмдэг нэр, хэлц үйл үг etc.
Ø  Оюутны эзэмших мэдлэг:
-       Үгийн сангийн нэгжийн талаар онолын мэдлэгтэй болох (тэмдэглэл хөтлөх)
-       Үгийн баялагаа нэмэгдүүлэх (үгийн олон салаа утгыг мэдэх, зөв хэрэглэх)
-       Мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог цээжлэх
Ø  Оюутны эзэмших чадвар:
-       Үгийн олон салаа утгыг өгүүлбэрт зөв хэрэглэх, тэдгээрийг ялган таних /A special family, Adventure sports, Litter is a problem in our cities зэрэг эхүүд дээр ажиллах/
-       Үгийн баялагаа нэмэгдүүлэх, мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог цээжилж, өдөр тутмын яриандаа хэрэглэх чадвартай болох (500-600 орчим үг)

No comments:

Post a Comment