MAX-3 bie daah ajil
Translate
into English from Mongolian
1.
Би сургууль руугаа 7.30 –д явдаг.
2.
6 сард бид ихэвчлэн шалгалт өгдөг.
3.
Анна Токиод байдаг найздаа үргэлж захиа бичдэг.
4.
Томын ах төгөлдөр хуур маш сайн тоглодог.
5.
Миний найз шалгалтуудаа байнга амжилттай өгдөг.
6.
Эгч үдийн хоолныор дараа ихэвчлэн гэрийн даалгавраа
хийдэг.
7.
Тэр эмэгтэй багштайгаа байнга англиар ярихыг хичээдэг.
8.
Хичээл дээр бид олон дасгал ажиллаж, текст орчуулж,
хоорондоо англиар ярьдаг.
9.
Ноён Браун өглөө бүр охиноо цэцэрлэгт хүргэж өгдөг.
10. Эдгээр
оюутнууд хичээлдээ ямагт цагтаа ирдэг.
11. Манай
нохой ихэвчлэн ширээн доогуур хэвтэж байдаг.
12. Майкл дунд сургуульд уран зохиол
заадаг.
13. Миний дүү
охин англи сурах бичиг үзэж, хуурцаг сонсдог.
14. Манай
хичээл ихэвчлэн 1 цагт дуусдаг.
15. Би
сургуулиасаа хол амьдардаг.
16. Би
заримдаа үдийн хоолны дараа дэлгүүрээр явдаг.
17. Баярын
дүү охин өдөр бүр аяга тавгаа угааж, өрөөгөө цэвэрлэдэг.
18. Эрдэнэ
хичээл дээрээ байнга сонирхолтой ном, сэтгүүл авч ирдэг.
19. Би
заримдаа чөлөөт цагаараа найзтайгаа киэо үздэг.
20. Тэр
эмэгтэй орой бүр усанд орж нэг лааз шар айраг уудаг.
21. Хөлбөмбөгийн
тэмцээн 9 цагт эхэлнэ.
22. Эрдэнийн
ах орой бүр сонин уншдаг.
23. Баяр
өнгөрсөн жил англи хэлний олимпиадад амжилттай оролцсон.
24. Хичээлийн
дараа хөвгүүд хөлбөмбөг тоглосон.
25. Намайг
дунд сургуульд байхад охид улаан, хөх, цагаан өнгийн тууз зүүдэг байлаа.
26. Ах
өрөөндөө орж, зурагтаа асаагаад өрөөгөө цэвэрлэж эхлэв.
27. Хоёр
жилийн өмнө манай найз элсэлтийн шалгалтандаа тэнцээгүй юм.
28. Бат
өчигдөр чамайг утсаар асуусан.
29. Баярын ах
өнгөрсөн жил их хурлын гишүүн болсон.
30. Бид нисэх
онгоцны буудал дээр яг цагтаа очсон.
31. Өчигдрийн
Лигийн тэмцээнд Азийн чоно баг түрүүлсэн.
32. АНУ-ын
ерөнхийлөгч Билл Клинтон өнгөрсөн онд Орос улсад айлчилсан.
33. Бид дунд
сургуульд байхдаа орос хэл судалдаг байсан.
34. Би
хэлзүйн дүрмээ өдөр бүр давтдаг байсан.
35. Өчигдөр
орой тэр охин гэнэт өвдсөн.
36. Өнгөрсөн
зун Анна амралтаа тэнгисийн эрэг дээр өнгөрүүлсэн.
37. Гурван
жилийн өмнө тэр хүү усан бассейнд явдаг байсан.
38. Түүний
аав нь 60 насандаа тэтгэвэрт гарчээ.
39. Би
өчигдөр чиний найзыг таниагүй.
40. Миний дүү
3 жилийн өмнө гадаад хэлний сургалттай 18-р сургуулийг төгссөн.
41. Намайг 5
настай байхад манайх Улаанбаатарт нүүж ирсэн.
42. Би
маргааш өглөө эрт босно.
43. Баяр
удахгүй шинэ костюм авна.
44. Энэ долоо
хоногийн сүүлээр эдгээр оюутнууд улсын шалгалтаа өгнө.
45. Чамайг
эргээд иртэл би эндээс явахгүй.
46. 9 сарын
1нд хичээлийн шинэ жил эхэлнэ.
47. Энэ 5
дахь өдөр би уран зохиолын шалгалт өгнө.
48. Тэд энэ
ажлыг 2015 онд дуусгана.
49. Нөгөөдөр
манайд гадаадын зочид ирнэ.
50. Энэ
улиралд бид 5 шалгалт, 3 шүүлэг өгнө.
51. Чимэг
ирэх бүтэн сайнд найзынхаа хуриманд очно.
52. Тэр 2
жилийн дараа сургуулиа төгсөнө.
53. Тэд энэ
арга хэмжээг зохион байгуулна.
54. Даваа гаригт бид физикийн
шалгалт өгнө.
55. Маргааш
өглөө бид байгалийн түүхийн музей үзнэ.
56. Би чиний
асуултыг сайн ойлгож байна.
57. Та нар
маргааш хөлбөмбөг тоглох уу?
58. Надад энэ
сүрчиг таалагдаж байна.
59. Миний
анли хэлний мэдлэг сайжирч байна.
60. Тэд
хашаан дотроо том байшин барьж байна.
61. Багш
хэлзүйн шинэ дүрэм тайлбарлаж байна.
62. Энэ сард
бид хагас сайнд ажиллаж байгаа.
63. Тэр охин
инээмсэглэж байна.
64. Эмээ
буйдан дээр суугаад оймс нэхэж байна.
65. Энэ
группийн оюутнууд шалгалтаа өгч байна.
66. Манай аав
машин барьж байх үедээ тамхи татдаггүй юм.
67. Уржигдар
яг өдийд бид нар тосгон руу явж байсан.
68. Өчигдөр
өдийд бид англи хэлний шалгалтандаа бэлтгэж байсан.
69. Багшийг
ангид орж ирэхэд Том Жон 2 зодолдож байсан.
70. Намайг
гал тогооны өрөөнд ороход ээж чинь бялуу хийж байсан.
71. Баярыг
эргээд ирэхэд би сонин уншаад сууж байгаагүй.
72. Намайг
очиход хэдэн хүн талхны мухлагийн гадаа дугаарлаж байлаа.
73. Биднийг
өрөөнд ороход нэг эмэгтэй төгөлдөр хуур тоглож байлаа.
74. Өглөө 8
цагийн үед би чамайг гэртээ хүлээж байсан.
75. Ахыг
машинаа засаж байх хооронд бид хөлбөмбөг тоглож байлаа.
76. Би
Энхээтэй тааралдахдаа Төв шуудан руу явж байсан юм.
77. Биднийг
ярилцаж суух зуур ээж маань цай, хоол бэлтгэж байлаа.
78. Аавыг
ажлаасаа ирэхэд би голдуу хичээлээ хийгээд
байж байдаг байлаа.
79. Маргааш
өглөөгүүр бид хашаандаа мод суулгаж байх болно.
80. Лхагва
гаригийн үдээс хойш тэд хүнсний зах дээр ногоо зарж байх болно.
81. Чамайг
шөнө дунд ирэхэд би өгүүллүүдээ орчуулсаар л байх болно.
82. Хэрэв
чиний найз эрт ирвэл би байшингаа будаж байх болно.
83. Орой 7
цагт бид англи хэлний хичээл хийж байх болно.
84. Багшийг
эргээд ирэхэд бид цонхнуудаа цэвэрлэж байх болно.
85. Ээжийг
ажлаасаа ирэхэд бид ногооны талбайдаа ажиллаж байх болно.
86. Маргааш
өдийд би Нью Йорк руу нисэж байх юм байна.
87. Нөгөөдөр
3 цагт эдгээр оюутнууд тэмцээнд оролцож
байх болно.
88. Орой 8
цагт би зочдод үйлчилж байх болно.
89. Маргааш
өдийд бид шалгалтаа өгөөд байж байх болно.
90. Би англи
хэл судалж эхэлснээсээ хойш мянга гаруй үг цээжлээд байна.
91. Бид
дөнгөж сая аялалаас эргэж ирсэн.
92. Та нар
англи хэлний хичнээн цаг үзээд байгаа вэ?
93. Бид энэ
байранд 30 жилийн турш амьдарч байна.
94. Тэд
дөнгөж саяхан өөр газар луу нүүсэн.
95. Бид энэ
асуудлыг аль хэдийн шийдвэрлэчихсэн.
96. Би бүх
өгүүллүүдээ орчуулчхаад байж байна.
97. Эдгээр
оюутнууд одоогоор 3 шалгалт, 5 шүүлэг өгөөд байна.
98. Бид бие
биенээ хар багаас нь мэддэг.
99. Тэдгээр
жүүлчид 7 орноор аялаад байна.
100.
Монголын ард түмэн 4 дэх ерөнхийлөгчөө сонгоод байна.
101.
Энэ сургуулийн олон багш эрдмийн зэрэг хамгаалаад байна.
102.
Чимэг сургууль төгссөнөөсөө хойш ангийнхантайгаа
уулзалдаагүй байгаа.
103.
Тэдний аав нь ажлаасаа ирээгүй л байна.
104.
Будын өвөө өвдчихөж.
105.
Оройн 10 цаг гэхэд тэд очих газраа хүрчихсэн байсан.
106.
Тэмцээний 4 дэх өдөр гэхэд манай баг тамирчид 6 алтан
медаль аваад байсан.
107.
Тэр унтахаасаа өмнө усанд оров.
108.
Намайг тэднийд очиход тэд оройн хоолоо аль хэдийн
хийчихсэн байсан.
109.
Баяр машин худалдаж авахаасаа өмнө дугуйтай байсан.
110.
Намайг сургуулиасаа ирэхэд аав дөнгөж хөдөөнөөс ирээд
байсан.
111.
Тэр эмэгтэй өрөөгөө цэвэрлэчхээд гадагшаа гарлаа.
112.
Тэр хүн автобуснаас буумагц нүдний шил зүүв.
113.
Бид сургуулиа төгсөх үедээ ажиллах газраа олчихсон
байсан.
114.
Биднийг цэнгэлдэх хүрээлэнд очиход тэмцээн дуусчихсан
байв.
115.
Биднийг танхимд ороход концерт эхлээгүй байлаа.
116.
2010 он гэхэд тэд аль хэдийн сургуулиа төгсчихсөн байсан.
117.
Намайг энэ тухай түүнд хэлэхэд тэр алд хэдийн мэдчихсэн
байв.
118.
Түүнийг Бээжингээс эргээд ирэхэд ах нь Сөүл рүү явчихсан байв.
119.
Миний найз урьд нь энд хэд хэдэн удаа ирж байсан юм.
120.
5 сарын эхэн гэхэд бид англи хэлний үйл үг үгийн бүх
цагийг үзэж дуусаад байна.
121.
Бид энэ хагас жилийн сүүлч гэхэд 3000 гаруй англи үг
цээжилчихсэн байх болно.
122.
Би оройн хоолоо идчихээд танайд очно.
123.
Би Москвагаас захиа хүлээж авсан даруйдаа л чамд хэлнэ.
124.
Ирэх оны 6 сар гэхэд тэд бүх тасалгаануудаа шинэчилчихээд
байх болно.
125.
Энэ 7 хоногийн сүүлч гэхэд би курсын ажлаа биччихээд байх
болно.
126.
Та нарыг кино театраас эргээд ирэхэд би оройн хоолоо
хийчхээд байж байна.
127.
Хэрэв найз чинь оройн 11 цагаас хойш утасдвал би унтчихсан
байх болно.
128.
Хэрэв Эрдэнэ хагас сайнаас өмнө дугуйгаа олчихвол бид
хагас бүтэн сайныг ууланд өнгөрөөнө.
129.
Оюутнууд 2 цагийн хичээл хийгээд байна.
130.
Энэ тамирчин 30 минутын турш гүйгээд байна.
131.
Роб Европоор 7 хоног аялаад байна.
132.
Хүүхдүүд өглөөнөөс хойш усанд сэлсээр байна.
133.
Миний
найз 2 жил уулын спортоор хичээллээд байна.
134.
Тэд 2 цагийн турш шатар тоглоод байна.
135.
Нялх хүүхэд унтсаар байна.
136.
Энхээ 3 жил япон хэл үзээд байгаа.
137.
Хүүхдүүд гадаа тоглосоор л байна.
138.
Тэд энд нүүж ирснээсээ хойш байшин барьж байгаа юм.
139.
Тэр эмэгтэй сургууль төгссөнөөсөө хойш ажил хайж байгаа
юм.
140.
Тэд 3 цагаас хойш ногооны талбайд ажиллаад байсан.
141.
Бид 5 цаг гэхэд ногооны талбайд 3 цагийн турш ажиллаад
байсан.
142.
Бороо орж эхлэх үед бид 20 минут орчим хөлбөмбөг тоглоод
байсан.
143.
Намайг танайд очиход Баяр та 2 хир удаан ярилцаад байсан
бэ?
144.
Шинэ хөршийг нүүж ирэхэд бид энэ байрандаа 4 сар амьдраад
байсан.
145.
Өнгөрсөн жилийн 3 сар гэхэд бид англи хэлийг 1 жил үзээд
байсан юм.
146.
Оройн 7 цаг гэхэд оюутнууд 5 цаг орчим ажиллаад байсан.
147.
Би цаг орчим сэдэв орчуулсны эцэст буруу сэдэв болохыг
мэдсэн.
148.
Биднийг 40 минут орчим хичээл хийгээд байхад багшийг 1
хүн дуудсан.
149.
5 сарын 1 гэхэд бид цахилгаан станц дээр нэг долоо хоног
дадлага хийгээд байх болно.
150.
Хэвлэлийн бага хурал эхлэхэд би илтгэл дээрээ 2 долоо
хоног ажилаад байх болно.
151.
Наадам гэхэд бид шинэ байрандаа нэг сар амьдраад байж
байх юм байна.
152.
Ирэх бүтэн сайн гэхэд би энэ хотод 7 хоног болоод байх юм
байна.
153.
Аавыг ажлаасаа ирэхэд бид 6 цаг гаруй шатар тоглоод байх
юм байна.
154.
Чиний дуудлага сайжирч байна.
155.
Намайг Батынд очиход тэр эрдэм шинжилгээний өгүллээ аль хэдийн
биччихсэн байсан.
156.
Энэ багш олон тооны гарын авлага бичээд байгаа юм.
157.
Тэр эмэгтэй Москвад амьдарч байхдаа Их Театрт хааяа очдог
байсан.
158.
Эдгээр оюутнууд өчигдөр дипломоо хамгаалсан юм.
159.
Маргааш манай сургууль дээр эрдэм шинжилгээний бага хурал
болно.
160.
Би шөнө дунд хүртэл түүн рүү утасдсаар л байсан.
161.
Тэр өглөөнөөс хойш комьпютер дээр ажилласаар байна.
162.
Хэрэв чи өнөө орой манайд ирвэл бид дүрс бичлэг үзэж байх
болно.
163.
Тэрээр өрөөнд орж, зурагтаа асаагаад тамхи татаж эхлэв.
164.
Тэр 1997 он гэхэд энд 5 жилийн турш ажиллаад байсан.
165.
Жаахан хүү уйлсаар л байлаа.
166.
Эрдэнэ 2 цагаас хойш гэрийн даалгавраа хийсээр байна.
167.
Манай эмэгтэй дүү сургуульд орсноосоо хойш төгөлдөр хуур
тоглосоор байна.
168.
Тэд 4 сараас хойш байшин барьсаар байна.
169.
Би хагас цагийн турш хөгжим сонсоод байна.
Бид хотод 25 жилийн ту
No comments:
Post a Comment